Аймгийн Засаг дарга багш нарт баярын мэндчилгээ дэвшүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга А.Гылымхан "Багш нарын өдөр"-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрээр мэндчилгээндээ: "Эх орныхоо хөгжил цэцэглэлтийн цөм болсон хүүхэд, залуучуудын сурч боловсрох, авьяас чадварыг хөгжүүлэх, нийгмийн амьдралд оролцох, төлөвших үйл хэрэгт оюун ухаан, сэтгэл зүтгэл, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж яваа багш нар болон боловсролын салбарын ажилтан, албан хаагчид та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, Монголын Багш нарын өдрийн мэндийг дэвшүүлье" гэжээ.
Дашрамд хэлэхэд, тус аймагт 3878 хүн боловсролын салбарт ажилладаг бөгөөд өнөөдөр баяраа тэмдэглэж байна.
Ө.Нурболат