3х3 сагсанбөмбөгийн Үндэсний Лиг ширүүн өрсөлдөөнтэй болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-10-05 13:23:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020 олимпийн наадмын хөтөлбөрт албан ёсоор багт сагсанбөмбөгийн 3х3 төрлийн 21 аймгийн үндэсний Лиг лхагва гарагт эхэллээ.

Шинэ тутамд эрчимтэй хөгжиж
буй 3х3 сагсанбөмбөгийн лигт нийтдээ 21 аймаг 9 дүүргийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчид хүч сорьж байна. Өнгөрсөн улирлын үндэсний лигийн аварга Архангай, Сүхбаатар багуудаас гадна олон улсын түвшинд эх орноо төлөөлөн ФИБА 3х3 мэргэжлийн Гран при, Их дуулгын тэмцээнд хүч үздэг шигшээ багийн залуус аймаг, аймгийнхаа багт орж өрсөлдөж байгаа юм.

Анх удаа дотооддоо 3х3 төрлөөр лигийн системээр зохиож байгаа тус тэмцээнийг Хангай, Баруун, Зүүн, Төвийн гэж 4 бүс болгон хуваасан юм. Даваа Лхагва гарагуудад МҮЭСТО-ы спорт зааланд зохион байгуулж байна.
Тэмцээний эхний өдөр Г.Цэнгүүнбаяр,Э.Дөлгөөн тэргүүтэй Ховд аймгийн шигшээ баг Говь-
Алтайн залуусыг 19:10-аар хожсон бол Э.Цэрэнбаатар А.Гансүх нараар хүчээ зузаатгасан Өвөрхангайн шигшээ Сүхбаатар дүүргийг 22:11-аар хожжээ.

Мөн Баянхонгор
, БГД-ийн багийг 16:9-өөр, Сүхбаатар аймаг, Дорнод аймгийн багийг 20:10-аар, Хэнтий аймаг Дорноговь аймгийн шигшээг 16:15-аар тус тус хожоод байна.
 

Д.Өлзий

相关新闻