“Ташкент Гран при” тэмцээний шагналын сан 100 ам.доллар
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Маргааш буюу энэ сарын 6-8-нд Узбекстаны нийслэлд болох “Ташкент Гран при” тэмцээний шагналын сан 100 мянган ам.доллар юм.
Олон улсын жүдо бөхийн холбоо /ОУЖБХ/-ны цуврал тэмцээний нэг болох “Ташкент Гран при” тэмцээн Ташкент хотын "Uzbekistan Tennis Courts" ордонд явагдах бөгөөд тэмцээнд 29 орны эрэгтэй 103, эмэгтэй 97, нийт 200 жүдоч оролцоно. Манай улсаас 5 эрэгтэй, 3 эмэгтэй тамирчин хүч сорин өрсөлдөх юм.
Тус тэмцээний тэргүүн байрын шагнал 3000 доллар (тамирчин: 2400 USD, дасгалжуулагч 600 - USD) хүртэнэ. Харин 2 дугаар байр 2000 доллар (1600 USD, 400 - USD), 3 дугаар байр 1000 доллар (800 USD, 200 - USD) тус тус хүртэх юм. Тус тэмцээн гурван татами дээр болно. Эрэгтэй 60, 66, 73, 81, 90, 100, +100 кг, эмэгтэй 48, 52, 57, 63, 70, 78, +78 кг жинд өрсөлдөж шилдгүүдээ тодруулна.
Д.Өлзий