Б.Батсайханыг 29 дүгээр тусгай сургуулийн захирлаар эгүүлэн томилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2017-10-06 11:10:56
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайдын тушаалаар Б.Батсайханыг 29 дүгээр тусгай сургуулийн захирлаар  эгүүлэн томилжээ.
Түүнийг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлээгүй, сахилгын зөрчил гаргасан хэмээн НЗД-ын захирамжаар ажлаас нь чөлөөлсөн. Тэрбээр уг захирамжийг хууль бус хэмээн үзэж, хуулийн байгууллагад хандсан. Улмаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хурал, Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралд ялалт байгуулснаар Б.Батсайханыг өчигдөр буюу энэ сарын 05-наас эгүүлэн томилжээ.
Тусгай сургууль, цэцэрлэгүүд Нийслэлийн харъяанд байсан хэдий ч БСШУС-ын сайдын энэ оны тавдугаар сарын 11-ны тушаалаар тус яаманд харьяалагддаг болсон. Ингэснээр тусгай сургууль, цэцэрлэгүүдийн захирлыг томилох асуудлыг БСШУС-ын яам хариуцаж байгаа аж.

Ч.Ариунболд
相关新闻