Чөлөөт бөхийн жингийн ангилалд өөрчлөлт оруулсаныг ДБНХ-ноос баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-10-06 13:26:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй, өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллын жин тус бүрийн өөрчлөлтийг албан ёсоор баталлаа.
Залуучууд, 23 хүртэлх насны ангиллын эрэгтэй бөхчүүд насанд хүрэгчидтэйгээ адил 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125
кг-д, эмэгтэйчүүдийн ангилал 50, 53, 55, 57, 59, 62, 65, 68, 72, 76 кг жинд өрсөлдөнө. Харин өсвөр үеийн тамирчид ирэх жилээс хөвгүүд 41-45 кг, 48, 51, 55, 60, 65, 71, 80, 90, 110 кг, охид 36-40, 43, 46, 49, 53, 57, 61, 65, 69, 73 кг жинд өрсөлдөхөөр болжээ.
Харин эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, 125 кг, эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62, 68, 76 кг жингийн барилдаан олимпийн хөтөлбөрт багтаж байгааг бөх сонирхогчид мэддэг билээ.

Д.Өлзий

相关新闻