Механик, тээврийн сургуулийн 55 жилийн ой тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн 55 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна.
Ойн баярыг тохиолдуулан ЗТХийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат тус сургуулийн багш, оюутан, төгсөгчдөд баяр хүргэж үг хэлэв.
Ойн баярыг тохиолдуулан ЗТХийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат тус сургуулийн багш, оюутан, төгсөгчдөд баяр хүргэж үг хэлэв.
Тэрээр “55 жилийн хугацаанд автотээврийн механик инженер, тээврийн инженер-эдийн засагч, логистик менежмент, нисэх техникийн механикч, үйлдвэрлэлийн механикжуулалт зэрэг 10 гаруй мэргэжлээр 7000 гаруй мэргэжилтэн төгссөн байна. Эдгээр мэргэжилтнүүд улс орны эдийн засгийн хөгжлийн суурь болох тээврийн салбарт үр бүтээлтэй ажиллаж байгааг дурьдахад таатай байна. Энэхүү сургуулийг төгсөгчдийн дотроос Шинжлэх ухааны докторын зэргийг 4 хүн, Боловсролын докторын зэргийг 90 орчим хүн хамгаалсан байна" хэмээв.
Мөн тэрбээр тус сургуулийн оюутнууд нисэх болон авто загварын олон улсын уралдаан тэмцээнд удаа дараа амжилттай оролцож, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөсөөр байгааг дурьдаад эдгээр бүтээлч санал, санаачлагаа цаашид үргэлжлүүлэхийг уриалав.
Түүнчлэн ЗТХЯ-наас тус сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний ажлын чанарыг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байгаагаа онцлоод, биеийн тамирын заал болон Иргэний нисэхийн кабенитыг иж бүрэн тохижуулахаар болж, тус сургуульд 10 ширхэг суурин компьютер бэлэглэв.

Ч.Ариунболд