БНТУ-ыг үүсгэн байгуулагч Мустафа Кемал Ататуркийн гэгээн дурсгалыг хүндэтгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-11-11 12:34:35

Бүгд Найрамдах Турк Улсыг үүсгэн байгуулагч Мустафа Кемал Ататуркийн гэгээн дурсгалын 77 жилийн ойн хүндэтгэлийн ажиллагаа өчигдөр буюу энэ сарын 10-ны өдөр ёслол төгөлдөр болж өнгөрлөө.

Туркийн Элчин сайдын яаманд зохион байгуулагдсан ёслолын ажиллагаанд Туркийн хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг ТИКА-ийн удирдлагууд болон М.К. Ататуркийн нэрэмжит Нийслэлийн 5-р дунд сургуулийн багш, сурагчид, Монгол Улсын их сургуулийн Гадаад хэл, соёлын сургуулийн Түрэг судлалын тэнхимийн оюутнууд оролцлоо. Мөн энэ өдөр 19:00 цагт Туркийн кино найруулагч Бурак Ариелийн бүтээл "Турк паспорт" баримтат киног "Тэнгис" кино театрт үнэ төлбөргүй үзүүллээ. Тус киног Турк Улсад төгссөн оюутны төлөөлөл, М.К. Ататуркийн нэрэмжит Нийслэлийн 5-р дунд сургуулийн багш, сурагчид зэрэг олон арван хүн үзэж сонирхлоо. Үүний зэрэгцээ Туркийн уран сайхны кинонуудыг энэ долоо хоногт зарим телевизийн сувгаар дамжуулан олны хүртээл болгож байгаа аж.

相关新闻