“Аадар” хамтлаг цомгийн баяраа хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үе үеийн залууст хэмнэлийг мэдрүүлж, амьд хөгжмийн хамтлагуудын залгамж халаа болон гарч ирж буй “Аадар” хамтлаг анхны цомгоо өлгийдөн авчээ.
Тэд цомгийн баяраа энэ сарын 21-ний 20:00 цагт "Hard Rock Cafe"-д фенүүдтэйгээ хамт тэмдэглэхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа аж. Энэ үдэш “Аадар”-ынхан “Дүрэлзэн ас”, “Хачин дурлал”, “Би чамд хайртай” зэрэг сонсогчдод хүрсэн дуунаасаа гадна цоо шинэ бүтээлээ толилуулах юм.

Цомгийн баярт "Чоно", "Шанз 3" хамтлаг, дуучин Ц.Хулан нар ая дуугаа өргөх бөгөөд хүрэлцэн ирсэн хүн бүрт “Аадар” цомгийг бэлэглэх аж.
Ж.Болор