84 дүгээр сургуулийн найрал дуучид шилдгээр тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-10-13 10:06:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит ‘’Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг’’ шалгаруулах уралдааныг 25 дахь жилдээ зохион байгууллаа.
Энэхүү уралдаан Нийслэлийн 378 жилийн ойн баяр, Нийслэлийн соёл урлагын газар үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойтой давхцсанаараа онцлогтой. 
ЕБС-ийн хөгжмийн хичээлийн сургалтыг сайжруулах, сурагчдад уран сайхны боловсрол олгож, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой уралдаанд дүүргийн 17 сургуулийн найрал дууны хамтлаг оролцов. Энэ жилийн уралдаанд 84 дүгээр сургуулийн найрал дуучид тэргүүн байр эзэлсэн бол “Амгалан” цогцолбор сургуулийн хамтлаг удаалж, гутгаар байрт 48 дугаар сургуулийн дуучид, тусгай байрыг 33 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг тус тус эзэллээ.
Тэмцээний “Шилдэг удирдаач”-аар “Шинэ монгол” сургуулийн багш Б.Амарбаяр, “Шилдэг хөгжмийн найруулга” шагналыг 84 дүгээр сургуулийн багш Д.Эрдэнэбаяр нар хүртсэн юм.

Ж.Болор

相关新闻