“Тэмээ эвэртэй байсан уу” шинэ бүтээл мэндэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээс гаргаж буй “Очирт аюулган үйлдэгч”, СГЗ Г.Аким, музейн захирал У.Сарантуяа нарын хамтарсан “Тэмээ эвэртэй байсан уу” ном уншигчдад очиход бэлэн боллоо.
Тус музей бурхадын дүр, дүрслэлийн баялаг эрдэнэсийн сан хөмрөгөөсөө Арван хангал бурхадын цуврал үзэсгэлэнг 2014 оноос хойш зохион байгуулж "Очирт аюулган үйлдэгчийн нууц", "Нууцын эзэн", “Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх”, “Эрдэнэ болсон гурван сахиус”, "Догшидын аврал" үзэсгэлэн, каталогийг үзэгчдэд өргөн барьсан юм.
“Тэмээ эвэртэй байсан уу” номд эртний хүмүүс хадны сүг зурагт ямар тэмдэг, дүрслэл тэмдэглэж үлдээснийг сонирхолтойгоор өгүүлжээ.
Дүрслэх урлагийн музейн урлаг судлаач Д.Гоомарал хэлэхдээ, “Эртний хүмүүсийн үлдээсэн дүрслэл тэмдэглэгээ болох хадны сүг зураг нь орчлон ертөнцийг хялбаршуулан тусгаснаараа урлаг судлалд нэн чухал баримт болдог. Эртний нүүдэлчдийн зан заншил, домог зүйн хэл, зурлагыг эрдэмтэн Г.Аким гуай өөрийн өвөрмөц бичлэгээр нээж чаджээ. Хадны зурагт хүн байгалийн харилцааг эртний хүмүүсийн амьшуулан шүтэх шүтлэг, ахуй байдалтай харьцах дүрс, онго тэмдгээр төлөөлүүлэн дүрсэлдэг. Ийм дүрст тэмдгийн нэгэн загварыг Хан Хөхийн нурууны зүүн үзүүрийн салбар уулсын нэг Зураагийн улаан хаднаас “галын зосон зураг”-ийг нээн, эртний амьдралын шинжийг илрүүлсэн эл бүтээлээс мэдэж болно. Манай орны нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны олон уулзвар дээрээс мэндэлсэн эл бүтээл эрдэм шинжилгээний нэгэн олз, олдвор болно гэдэгт итгэлтэй байна” гэв.
Музейн хамт олон дээрх үзэсгэлэн бүрийг каталогижуулж байсан бол 2014 онд нээлтээ хийсэн "Очирт аюулган үйлдэгчийн нууц" үзэсгэлэнгийн каталогийг энэ удаа хэвлүүлэн уншигчдын хүртээл болгов.
Тус музейн захирал У.Сарантуяа, “Урлагийн гэсэн тодотголтой музейн хувьд бурхадын дүрийг бүтээсэн эд хийгээд боловсруулалт, арга барил, өнгө зохирол, бэлгэдэл, дүрслэлийн онцлог, зарим шашны уламжлал, холбогдох түүх, домогт хамруулан судалж, тайлбар бүхий зурагт номоор үзэгчдэд хүргэх болно” гэв.

Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр