“Ялагчдын цуваа-2017” моно жүжгийн уралдаанд ”Карамазов эмэгтэй” тэргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Моно жүжгийн төвөөс санаачлан зохион байгуулдаг "Ялагчдын цуваа" олон улсын моно жүжгийн уралдааны энэ жилийн ялагчаар Польшийн “Кропка” театрын жүжигчин Камила Каминска “Карамазов эмэгтэй” жүжгээрээ шалгарлаа.
Тэмцээнд ОХУ, ХБНГУ, Израиль, Польш, Солонгос, ОХУ-ын Буриад зэрэг орны 10 гаруй моно жүжгийн төлөөлөл оролцсоноос Монгол Улсаас УДЭТ-ын жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш “Цовдлогдсон Прометей”, жүжигчин С.Дамдин “Ганцууд”, жүжигчин Ц.Баясгалан, Э.Тодгэрэл, Г.Дөлгөөн-Аюуш “Чөлөөт хос”, жүжигчин Г.Баттөмөр “Гарпагон” жүжгээр өрсөлдөв.
Шилдгээр шалгарсан “Карамазов эмэгтэй” жүжгийг Оросын алдарт зохиолч Ф.М.Достоевскийн “Карамазовын ах дүүс” романаас сэдэвлэн найруулсан аж. Уг романы эмэгтэй дүрүүд болох Хатагтай Чоклаков, Грузцена нарын дүрийг жүжигчин Камила Каминска бүтээжээ. Тэрбээр 2014 онд Польшийн хамгийн нэр хүндтэй Кино урлагийн сургуулийг төгссөн бөгөөд ирээдүйтэй залуу жүжигчдийн нэг аж.
Энэхүү фестивалийн шүүгчээр ЮНЕСКО-гийн дэргэдэх олон улсын театрын институтын Моно жүжгийн форумын дэд ерөнхийлөгч хатагтай Нина Мазур, ОХУ-ын Владимир хотын Драмын академик театрын захирал, ОХУ-ын СГЗ Борис Гунин, УДЭТ-ын захиргаа удирдлагын хэлтсийн дарга, жүжигчин, найруулагч О.Гэрэлсүх нар ажиллав.
Дашрамд дурдахад, Монголын Моно жүжгийн төв нь НЗДТГ, БСШУСЯ, Улсын Хүүхэлдэйн театр, УДЭТ-тай хамтран 2015 онд эх орондоо "UB-Parade of Winners-2015" буюу “Ялагчдын цуваа" Олон улсын Моно жүжгийн фестиваль болон Моно жүжгийн улсын анхдугаар уралдааныг амжилттай зохион байгуулсан билээ.

Ж.Болор