Ирэх бямба гарагт Богд хааны ордон музей үнэгүй үйлчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2017-10-17 16:00:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Богд хааны ордон музей энэ сарын 21-ний бямба гарагт үзэгч олон түмэнд үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ.

Энэ үеэр Монголын орчин үеийн шаазан урлалын мастер, уран бүтээлч Х.Хадхүү хамгийн сүүлийн үеийн Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн хийцээр бүтээсэн бурхадыг олон нийтэд танилцуулах юм.

Бямба гарагийн 14 цагт эхлэх уг үзэсгэлэнд Богд хааны ордон музейд хадгалагддаг Өндөр гэгээн Занабазарын сор бүтээлүүд болон ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Богд хааны ордон музейтэй хамтран явуулсан "Сарьдагийн хийд"-ийн малтлага судалгаагаар илэрсэн Өндөр гэгээн Занабазарын бүтээл туурвилын нэг төрөл болох шавар урлалын бурхадыг  нэг дор дэлгэж олны хүртээл болгох юм.
 

Д.Өлзий

相关新闻