Төвбанкны эссэ бичлэгийн уралдаанд иргэд идэвхтэй оролцжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх хөшүүргийг бий болгох, Төв банкны тухай мэдлэгийг сайжруулах зорилгоор Монголбанкнаас эссэ бичлэгийн уралдааныг тогтмол зохион байгуулж байна.
Тэгвэл 8 дугаар сарын10-наас, 9 дүгээр сарын 28-ны хооронд зохион байгуулсан "Боловсрол гэж юу вэ. Боловсрол таны амьдралд болон улс орны хөгжилд хэр чухал вэ” эссэ бичлэгийн уралдааны дүн гарчээ.
Тус уралдаанд Улаанбаатар, хөдөө орон нутаг, хилийн чанадаас иргэд бүтээлээ ирүүлснээс I байрт МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн оюутан Ц.Сэргэлэнбуян, II байрт Дефакто Институт, бодлогын судлаач А.Бат-Оргил, III байрт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Б.Түшигжаргал тус тус шалгарсан байна.
Мөн оролцогчдын тоог харгалзан үзэж тусгай байрын шагнал олгохоор болсон бөгөөд иргэн Ц.Ууганцэцэг,
Б.Мөнхзул, Б.Мөнхдалай нар шалгарч ном худалдан авах эрхтэй болов.

Б.Заяа