Амралтын өдрөөр “Учиртай гурван толгой” дуурь УДБЭТ-ын тайзнаа эгшиглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын уран бүтээлчид Б.Дамдинсүрэн, Б.Смирнов “Учиртай гурван толгой” Монголын түүхэн дуурийг энэ сарын 21-нд тайзнаа толилуулна.
Хайр сэтгэл, хүмүүсийн зан чанар, тухайн үеийн нийгмийн тусгал болсон тус дуурь тайзнаа амилаад 83 жил болж байна. Дуурийн цомнолыг Д.Нацагдорж бичсэн бөгөөд ерөнхий найруулагчаар УГЗ Л.Эрдэнэбулган ажиллаж байгаа юм. Тус дуурийг манай уран бүтээлчид тайзнаа 1934 онд анх дуулалт жүжгийн хэлбэрээр Д.Намдаг найруулан тавьж байсан түүхтэй билээ.
Гурван бүлэг, таван үзэгдэл бүхий энэхүү дуурийн үйл явдал хөдөө талын гурван бяцхан толгойн дунд Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хооронд өрнөнө.
Тасалбар нь 10-20 мянган төгрөгийн үнэтэй байх аж.

Ж.Болор