Гар зургийн уралдааны шилдгээр 59 дүгээр сургуулийн сурагч С.Мичидмаа шалгарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-10-20 13:07:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан нийслэлийн 9 дүүргийн ЕБС-иудын дунд “Гамшгийн эрсдлийг бууруулахад бидний оролцоо” сэдэвт гар зургийн уралдааны шилдгүүдийг тодрууллаа.

Уралдаанд нийт 45 бүтээл ирүүлснээс шилдэг 3 бүтээлийг шалгаруулав. Нэгдүгээр байрт Хан-Уул дүүргийн 59-р сургуулийн 12 дугаар ангийн сурагч С.Мичидмаа, хоёрдугаар байрт Баянзүрх дүүргийн 102 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ц.Ариунбилэг, гуравдугаар байрт Баянгол дүүргийн “Шинэ эхлэл” сургуулийн 10б дугаар ангийн сурагч Ц.Мөнххүслэн нар шалгарч өргөмжлөл, уран зургийн хэрэгсэл, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.
Шагналыг нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо, ОБЕГ-ын ГУСГ-ын хэлтсийн дарга дэд хурандаа Д.Мөнхбат нар гардуулж өгөв.
Мөн дүүргүүдээс шалгарсан 45 бүтээлийн эзэн хүүхэд бүрт Монголын Үндэсний хүмүүнлэгийн хороо төрийн бус байгууллага дурсгалын зүйл гардуулан урамшуулсан юм.

Ж.Болор
相关新闻