“Монгол Савхи" компанийн хувьцаа 14.26 хувиар өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-10-23 17:13:40
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 24  компанийн 199 097 ширхэг хувьцаа арилжсанаас 7 компанийн хувьцааны ханш өслөө. 

Ингэснээр 13  компанийн хувьцааны ханш буурсан бол гурван компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Тодруулбал “Монгол Савхи" компанийн  хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.26 хувиар өссөн бол "Могойн Гол” компанийн  ханш хамгийн өндөр буюу 14.48 хувиар унажээ.

Компанийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 ширхэг үнэт цаасыг 100 мянган төгрөгөөр арилжаалсан байна.

Ингэснээр  "MSE ALL" индекс 1,156.07 нэгж болж 1.08 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 269 тэрбум 745 сая 955 740 төгрөг болжээ. 
相关新闻