“Залуу үе” шатрын анхдугаар тэмцээн шилдгүүдээ тодруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Залуу үе” шатрын аварга шалгаруулах анхны тэмцээн энэ сарын 22-ны өдөр амжилттай болж шилдгүүдээ тодрууллаа.
Оюуны спортыг түгээн дэлгэрүүлэх, залуу шатарчдын ур чадварыг дээшлүүлэх зорилготой тус тэмцээнийг шатрын спортыг дэмжигч, хуульч Д.Орхонтуул санаачлан, Монголын шатрын холбоо, Сүхбаатар дүүргийн ИТХ, Сүхбаатар дүүргийн Залуучуудын холбоо хамтран зохион байгуулсан юм.
Cүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбатын нэрэмжит болгон зохион байгуулсан энэхүү тэмцээний ивээн тэтгэгчээр BDA академи ажиллажээ. Тус тэмцээнд Сүхбаатар дүүргийн хороо бүрээс шалгарсан 30 шилдэг шатарчин өрсөлдсөнөөс тэргүүн байрт А.Ананд, хоёрдугаар байрт Ц.Төгөлдөр, гуравдугаар байрт Г.Буянбат, шагнал 4-5 дугаар байрт Г.Алтанзул, Б.Батцэцэг нар тус тус шалгарчээ.

Д.Өлзий