Төрийн албаны салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-10-24 11:23:19

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 154 тоот тогтоолоор Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталжээ.

Тус тогтоолын дагуу салбар зөвлөлийн даргаар аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболат, гишүүдээр аймгийн Ерөнхий прокурор, төрийн аудит, цагдаа, мэргэжлийн хяналт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, улсын бүртгэл, эрүүл мэнд, нийгмийн даатгал, хөдөлмөр халамж үйлчилгээний байгууллагуудын болон Шүүхийн тамгын газрын дарга нар ажиллахаар болсон байна.

Салбар зөвлөлийн даргаар аймгийн ЗДТГ-ын дарга ажилладаг. Харин манай аймгийн ЗДТГ-ын дарга түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа тул түүнийг жинхлэх хүртэл ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболат ажиллах юм.

Хуулиараа төрийн албаны салбар зөвлөл нь төрийн жинхэнэ албаны сул орон тоог нутгийн захиргааны байгууллагын захиалгын үндсэн дээр нөхөх, төрийн албаны бие даасан хараат бус байдлыг хангах, төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохицуулан зохион байгуулах үүрэгтэй байгууллага юм.


Ө.Нурболат

相关新闻