Сонгодог урлаг сонирхогчид "Севилийн үсчин" дуурийг шинэ найруулгаар үзнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын уран бүтээлчид дэлхийн сонгодог урлагийн түүхнээ 200 жил амьдарсан алдартай хошин дууриудын нэг Ж.Россиний "Севилийн үсчин" дуурийг энэ сарын 28, 29-нд шинэ найруулгаар үзэгчдэд толилуулна.
Энэхүү дуурийг анх Италийн "Аржентина" театрт 1816 онд тоглож байв. Манай театрын тайзнаа 1979 оны 10 дугаар сарын 13-нд анх тоглосон бөгөөд УГЗ Л.Эрдэнэбулган найруулан тавьж, удирдаачаар нь Ч.Жамсранжав ажиллаж байсан түүхтэй. Үүнээс хойш УДБЭТ-ын тайзнаа 38 жил тасралтгүй тоглогдохдоо 3 үеийн уран бүтээлчдийн тоглолтоор амилжээ. Энэ удаа Итали улсын нэрт найруулагч Стефано Монти цоо шинэ тавилтаар үзэгчдэд хүргэх юм. Ингэхдээ дуурийн үйл явдлыг бүтэн зуунаар наашлуулан, дэлхийн эдийн засаг, соёлын хөгжлийн үсрэлтийн XIX зууны үед хөрвүүлэн тавьж буйгаараа онцлогтой.
Шинээр найруулан тавьж буй тус дуурийн удирдаачаар СТА Ц.Гансүх, ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар, хувцасны зураач СТА Г.Оюун, хормейстер СТА Н.Дашбямба, туслах найруулагч Д.Энхбилэг, итали хэлний дасгалжуулагч багшаар МУГЖ Б.Эрдэнэтуяа нар ажиллаж байна. Гол дүрд УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Ө.Уянга, СТА Г.Шижирболд, М.Даваадорж, О.Хүрэлбаатар, Б.Алтанхуяг, гоцлол дуучин Л.Болдцэрэн, Э.Отгонбат, Б.Одонзаяа, С.Бат-эрдэнэ, Э.Амарсайн нар тоглохоор бэлтгэлээ базааж байна.
Сонгодог урлагийн үзэгчид та бүхэн энэхүү дуурийн шинэ шийдэл, өвөрмөц тайз, гоёмсог хувцсыг үзэж, залуу уран бүтээлчдийн шинэ содон тоглолт, тайзнаа өрнөх үйл явдлыг мэдрэхийг хүсвэл УДБЭТ-ыг зориорой.

Тасалбарын үнэ судлаасаа хамаарч 10, 20, 30 мянган төгрөг байх юм.
Ж.Болор