Ирэх оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-10-24 17:48:50
Улаанбаатар/МОНЦАМЭ/.НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны өнөөдрийн хуралдаанаар хэд, хэдэн асуудлыг хэлэлцлээ.

Тодруулбал  эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт болон 2018 оны эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг батлах тухай, Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр  5-9 сард  хэрэгжүүлсэн тусгай төлөвлөгөөний  биелэлт, НИТХ-ын дотоод зохион байгуулалт зэрэг асуудлыг  хэлэлцсэн юм.  

Нийгмийн чиглэлээр  ирэх онд нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хүрээнд 8825 ортой 50 цэцэрлэг, 240 хүүхдийн хүчин чадал бүхий сувиллын цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлэхээс гадна  2017 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр барилгын ажил эхэлсэн 1335 хүүхдийн хүчин чадалтай 7 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаас гадна 18 690 суудалтай 30 сургуулийн барилгыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд,  АХБ-ны дэмжлэгээр 10 загвар өрхийн эмнэлэг барих ажлыг эхлүүлж, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажлыг үргэлжлүүлэх бол Чингэлтэй дүүрэгт хүүхдийн эмнэлэг, Эрүүл мэндийн төвийн хоёрдугаар амбулаторийн барилга, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Чингэлтэй салбарын барилга, Хан-Уул дүүргийн Туул тосгоны эрүүл мэндийн төвийн барилгын ажлыг эхлүүлэхээр  2018 оны нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгасан байна.

 
相关新闻