Д.Ган-Очир: Шинэ номоо өлгийднө гэдэг найрагч, зохиолч хүний нэгэн аз жаргал
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүтээл туурвилын арвин олз омогтой яваа яруу найрагч, сэтгүүлч Д.Ган-Очир саяхан “Сэтгэлийн реализм” хэмээх шинэ номоо өлгийдөн аваад байгаа билээ. Түүний энэ удаагийн ном нь яруу найргийн шүлгийн түүвэр аж.
-Хүн чинь хүү төрлөө гэхээр ямар их баярладаг билээ дээ.Түүн шиг л баярлах сэтгэл төрж байна.
-Шинэ номын нэр их өвөрмөц санагдлаа. Яагаад “Сэтгэлийн реализм” гэж нэрлэх болов?
-Олон жилийн өмнө бараг л 30 жилийн тэртээ Дорнын их найрагч Д.Нямсүрэнгийн “Сэтгэлийн байгаль” нэртэй номыг зохиогчоос өөрөөс нь гарын үсэгтэй авч байсан юм. Тэр үед жаахан хүүхэд яаж Нямсүрэн ах шиг номон дээрээ гарын үсэг зурсан найрагч болох вэ? гэж бодож байсан санагдана. Эндээс л их утга зохиол руу шимтэн орох, шүлэг найраг бичин туурвих сэдэл санаа урган гарсан үе минь одоо ч хэвээрээ...Энэ л хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн амьдарч яваа минь намайг “гэгээн зорилготой” болгосон гэхэд болно.
-Нэр нь тэгээд их л содон юм. Багшийнхаа номноос санаа авсан гэхэд болох уу?
-Аливаад уламжлал, шинэчлэл гэж байх. "Сэтгэлийн байгаль" яруу найргийн түүвэр бол багшийн минь хоёр дахь ном. Тухайн цаг үедээ Монголын яруу найрагт гайхамшигтай энгийн ахуйгаар шинэчлэл хийсэн шүлгийн түүвэр ном. Энэ тухай Төрийн соёрхолт, яруу найрагч О.Дашбалбар агуу сайхан хөрөг бичсэн. Нэр нь юу билээ дээ "Сэтгэлийн байгаль буюу Данзангийн Нямсүрэн" гэсэн нэртэй байсан санагдаж байна. Энэ номыг дэрлэж унтдаг, дэлчгэр банди явсан үе бий. Гэгээн сайхан найраг шүлгийн номыг орой болгон уншиж өссөн тэр сайхан сэтгэл, сэтгэлгээгээ алдахгүй гэсэндээ л өдий хүртэл шүлэг, найрагтайгаа амьдарч явна. Үүнийхээ баталгаа болгож “Сэтгэлийн реализм” нэртэй шүлгийн түүвэр хэвлүүлэн гаргалаа.
-Уламжлал шинэчлэл гэж ярьж байна. Та Эрээнцавын эвдрээгүй найрагч Данзангийн Нямсүрэнгийн шавь гэж нэгэн сонинд бичсэн байсныг санаж байна?
-Уламжлал, шинэчлэл гэхээр учиргүй үгүйсгээд, цоллууллаад, онгироод, үсчээд явахын нэр биш л дээ. Манай зарим нэг шүлэг, зохиол оролддог хүмүүс хэтэрхий өмчирхөх, үгүйсгэх, хардах явдал байдаг. Аргагүй л дээ...уншаагүй учраас харанхуй, хар таамгаар л зүглүүлээд муулж л байвал боллоо гэж бах таваа хангах нь эргээд сэтгэл гэмтээх тул уншаасай гэж захимаар санагддаг. Багшийн заасан замаар бус өөрийн зам мөрийг утга зохиолд гаргахыг чухалчилдаг гэхэд болно. Би чинь хорвоо дээр ганцхан л хувь Д.Ган-Очир шүү дээ.
-Та аль нутгийн хүн бэ?
-Миний төрсөн нутаг Дорнодын их тал нутаг. Төрсөн газар Цагаан-Овоо сум, Хөөврийн нуур. Өссөн өндийсөн газар шороо бол Чулуунхороот сум Эрээнцав нутаг. Аав ээж минь энэ нутагт айл гэр болсон сайхан гэгээн найргийн шүншигтэй нутаг даа.
-Гарын үсгээ зураад л номын худалдаа хийхэд танд юу бодогдож байна вэ?
-Бодож байна. Дорнодын уншигчид маань бас гарын үсэгтэй номын худалдаа хийгээч гэсэн санал ирүүлсэн. Интерном их дэлгүүрт хийлээ. Амжилттай зохион байгууллаа. Номын худалдааг минь зорьж ирсэн олон арван найз нөхөд, садан төрлүүд, уншигч, нутгийнхан, оюутан цагийн, цэцэрлэгийн балчир насны найз нар ирлээ. Үүнээс хараад боджээ суухад би одоо түмэнтэй болжээ гэж бодож сэтгэл өег байна шүү.
-Шинэхэн номоо хэвлэлтээс авах тэр агшны мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?