Цасан шуурга шуурч, цочир хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-10-25 16:18:40

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Энэ сарын 26-наас Баян-Өлгий аймгийн ихэнх нутгаар хур тунадас орж, цаг агаар хүйтрэх төлөвтэй байна гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Маргаашнаас эхэлж агаарын температур сэрүүсч, бүх нутгаар шөнөдөө -12-17 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байх төлөв ажиглагджээ. 

Харин өнөөдрөөс ихэнх нутгаар  хур тунадас бууж, салхины хурд 14-16 м/с-д хүрч ширүүсэн шороон болон цасан шуурга шуурах аж.

Үүнтэй холбогдлуулан Онцгой байдлын ерөнхий газраас аймгийн Онцгой байдлын газарт иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч нарт "Анхааруулах" мэдээг олон удаагийн давтамжтайгаар хүргэх, цас орсны уулмаас зам даваа хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх, цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарах зэрэг эрсдэл үүсэж болзошгүй тул Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн хүч хэрэгслийг тодотгон бэлэн байдлыг хангуулах, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай шуурхай мэдээ, мэдээлэл солилцож ажиллах чиглэл ирүүлсэн байна. 

Ө.Нурболат

相关新闻