"Оюутолгой" компанийн алтны үйлдвэрлэл 29.2 хувиар нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Оюу толгой” компани гуравдугаар улиралд худалдан авалтдаа 234 сая ам.доллар зарцуулж, 120.5 сая ам.долларын татвар төлснөөр дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгийн дүн 6.7 тэрбум ам.долларт хүрлээ хэмээн мэдээллээ.
Тодруулбал тогтвортой хөгжлийн төсөл хөтөлбөрүүдэд 5.3 сая ам.долларын хөрөнгө оруулж, “Говийн оюу” сангийн санхүүжилтээр барих Ханбогд сумын дулааны байгууламжийн өргөтгөлийн төслийг эхлүүлжээ. Тус компанийн гуравдугаар улиралд олборлосон хүдрийн хэмжээ хоёрдугаар улирлаас 9.0 хувиар, боловсруулсан хүдрийн хэмжээ мөн үеэс 10.1 хувиар тус тус өссөн байна.
Түүнчлэн Баяжуулах үйлдвэрийн боловсруулж буй хүдрийн өдрийн дундаж хоёрдугаар улирлаас 8.9 хувиар өсч, 115 400 тоннд хүрчээ. Харин хоёрдугаар улиралтай харьцуулбал зэсийн үйлдвэрлэл гуравдугаар улиралтай ижил хэмжээнд байсан бол алтны үйлдвэрлэл 29.2 хувиар нэмэгдсэн байна. Ингэснээр алтны борлуулалтын хэмжээ өмнөх хоёрдугаар улирлаас 26.1 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.
Энэхүү гуравдугаар улирлын үзүүлэлт “Туркойз хилл” компанийн тооцсон “Оюу толгой” 2017 онд 130-160 мянган тонн зэс, 100-140 мянган унц алт агуулсан баяжмал үйлдвэрлэнэ гэсэн төлвийг хэвээр хадгалжээ. Ил уурхайн олборлолт энэ онд 4, 6 дугаар үе шатанд төвлөрөх бөгөөд овоолго дахь хүдрээ үргэлжлүүлэн боловсруулна хэмээн Оюутолгой компаниас мэдээлэв.