ОБА-ны барилга хоёр жил царцаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн Онцгой байдлын албаны шинэ барилга 2014 оноос хойш хоёр дахь жилдээ царцаастай байна.
2013 онд “БИ Энд Кат” ХХК улсын төсвийн 1 тэрбум 600 сая төгрөгийн хөрөнгөөр жилийн хугацаанд ашиглалтанд оруулах байсан ч 1 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдэгдэхгүй байсаар өдийг хүрчээ.
ОБА-ны мэдээлснээр Гал унтраах 24-р ангийн найман машины граж, оффис, найман айлын орон сууц бүхий гурван давхар барилга одоогоор 70-80 хувийн гүйцэтгэлтэй байна. Хөрөнгө,санхүүгийн асуудал шийдэгдвэл үлдсэн ажлыг дуусгахад саадгүй гэв.
Ш.Шүрэнцэцэг