Хөрөнгийн зах зээлээр судалгаа, шинжилгээ хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор Санхүү эдийн засгийн их сургууль Хөрөнгийн биржтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Хөрөнгийн зах зээлийг олон нийтэд таниулах ажлын хүрээнд дээрх хоёр байгууллага хамтын ажиллагаагаа өрнүүлэх аж.
Санамж бичгийн хүрээнд талууд хөрөнгийн зах зээлийн чиглэлээр сургалт, судалгаа, шинжилгээ хийх, хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, хөтөлбөрийг шинэчлэх, салбарын мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг сайжруулахад хамтран ажиллах юм байна.

Б.Заяа