“Суприм мастер” телевиз Монголын үзэгчдэд хүрч эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-10-26 17:33:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийг зөв, эерэг, тэнцвэртэй мэдээллээр хангах зорилготой олон улсын “Cуприм мастер” телевиз өнөөдрөөс олон нийтэд хүрч эхэллээ.  

Тус телевиз нь хүн төрөлхтний гарамгай үлгэр дуурайлал, эрхэм ариун амьдралын хэв маягийг сурталчлан түгээх, сайн үйлс болон энх тайванч үйл хэргийг дэлгэрүүлэх зорилго бүхий дэлхий дахины хосгүй бүтээлч суваг юм.
 
Үзэгчид www.SupremeMasterTV.com телевизээр 10 гаруй төрлийн бүтээлч нэвтрүүлэг, сонирхолтой хөтөлбөрийг өдөр бүр 24 цагаар, 42 орны хадмал орчуулгаар шууд үзэх боломжтой. Тухайлбал, “Гараг Дэлхий: Бидний хайртай гэр орон” нэвтрүүлгээр дэлхийгээ хайрлах, түүний үнэт нөөц баялгийг хамгаалах төрөл бүрийн аргыг хүргэхээс гадна хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах талаар зөвлөгөө, үнэт мэдээлэл өгөх юм. Харин “Бидэнтэй зэрэгцэн орших амьтдын ертөнцнэвтрүүлэг нь бидний анд найз болох амьтдыг асрах үр өгөөжтэй, нигүүлсэнгүй арга зам, тэдний үнэнч хайр, оюун ухааныг илчилсэн сэтгэл хөдлөм бодит түүхийг өгүүлдгээрээ дэлхийн үзэгчдийн дуртай нэвтрүүлэг болжээ.
 
Түүнчлэн өнөөгийн олон талт мэдээллийн урсгалаас зөвхөн зөвийг, эерэгийг хүүхэд, гэр бүл, олон нийтээрээ үзэх нь нийгэмд эерэг нөлөөтэй нь дамжиггүй юм. Өөрөөр хэлбэл дээрх нэвтрүүлэг нь хүүхэд, өсвөр үеийнхэн, залуусын хүмүүжил, ухамсарт эерэг нөлөө үзүүлэх төдийгүй олон орны хадмал орчуулгатай учир хэл  суралцахад давуу талтай. Мөн 42 орны хэлээр хадмал орчуулгатай цацаж байгаа нь телевизийн түүхэнд урьд хожид байгаагүй ололт амжилт гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
 
Зөвхөн эерэгийг түгээгч тус интернэт телевиз өдрөөс өдөрт утга төгөлдөр бүхий шинэ нэвтрүүлгээр тасралтгүй баяжсаар байгаа бөгөөд дэлхийн олон сая үзэгчид телевизийн редакцид өдөр бүр талархлын зурвас, захидал олноор илгээдэг байна.
 
Тухайлбал, Герман улсын үзэгч Томас Хайдер, “Би танай телевизийн хөтөлбөрийг бараг л өдөр шөнөгүй үздэг гэхэд хилсдэхгүй, үнэхээр дуртай. Бүх зүйл нь сэтгэл хөдөлгөдөг. Хэтийдсэн гоо сайхан, хайрын улмаас дандаа уйлдаг, ялангуяа амьтадтай холбоотой зүйлсийг харахаар. Та нарыг “Үзсэнд баярлалаа” гэж хэлэхэд харин би “Нэвтрүүлсэнд баярлалаа” гэж хэлдэг” хэмээжээ.
Ж.Болор
 
相关新闻