63 дугаар тусгай сургуулийн сурагчид дулаан хүрэмтэй боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 63 дугаар тусгай сургуулийн сурагчдад зориулан “Халуун сэтгэл-дулаан хүрэм” аяныг зохион байгууллаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бага суурь боловсрол олгодог тус сургуульд энэ хичээлийн жилд нийт 230 гаруй сурагч суралцаж байна.
Аяны хүрээнд Монгол дахь Хөлөнбуйрын бизнес эрхлэгчдийн нийгэмлэгийн тэргүүн хатагтай Цанаа, тэргүүн ноён Тугч нарын санаачилгаар сайн санаат хүмүүс хамтран сурагчдад өвлийн дулаан хүрэм гардуулсан юм.
Сайн санааны аянд Монгол Улсад бүтээн байгуулалт явуулж буй компанийнхан нэгдсэн бөгөөд Олон улсын Боксын холбооны Хятад улс дахь салбар холбоо /IBF-China/, Рүй-И интернейшнл холдинг /Бээжин/ ХХК-ийнхны төлөөлөл оролцож, сурагчдад сурлагын амжилт хүсэв.

Ж.Болор