МҮОНРТ-ийн зарим уран бүтээлчид төрийн дээд одон хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-10-27 17:22:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар МҮОНРТ-ийн хамт олон өнөөдөр төрийн одон медалиар шагнууллаа.

Шагналыг Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжин, анх эфирээ цацаж эхэлсний 50, Нийслэлийн 378 жилийн ойн өдрийг тохиолдуулан өнөөдөр МҮОНРТ-ийн “Цагаан лавай” студид МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц,  уран сайхны удирдагч Ц.Лхагвадаш, Санхүү орлого бүрдүүлэлтийн хэлтсийн дарга Ц.Амарбаясгалан, Техникийн төвийн захирал М.Баярхүү, Захиргаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Батзориг нар баяр хүргэж гардуулав.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Б.Ганбаатар, МҮОНТ-ийн зураглаач Ч.Баяраа, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор  “Монголын мэдээ” сувгийн захирал Ч.Батцэнгэл нар шагнуулсан бол Алтан гадас одонгоор Үндэсний телевизийн захирал Р.Гандиймаа, “MNB” спорт төслийн захирал Г.Отгонжаргал, Үндэсний телевизийн Нийгэм эдийн засгийн нэвтрүүлгийн албаны редактор Д. Бямбацэцэг, “Монголын мэдээ” сувгийн редактор Д.Баярсайхан,  “Монголын мэдээ” сувгийн ерөнхий продюсер Т.Эрдэнэчимэг, Санхүү, орлого бүрдүүлэлтийн албаны эдийн засагч Г. Сарангэрэл, Захиргаа үйлчилгээний хэлтсийн холбооны инженер Т.Нарангэрэл, Захиргаа үйлчилгээний хэлтсийн жолооч С.Зундуйдорж нар тус тус энгэрээ мялаав.

Хөдөлмөрийн хүндэт медалиар Үндэсний телевизийн ерөнхий продюсер Г.Агааноров,  “Монголын мэдээ” сувгийн ахлах редактор Д.Батжаргал, Үндэсний телевизийн редактор Д.Наранцэцэг, Үндэсний телевизийн зураглаач Д.Ганхуяг, Д.Болорцэцэг нарын 10 гаруй уран бүтээлчийг шагнаж урамшуулжээ.

相关新闻