Сөүлийн гудамжинд “Аз жаргалтай Улаанбаатар” хөшөө байрлуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Сөүлийн гудамжинд “Аз жаргалтай Улаанбаатар” хэмээх гурван хөшөөг байрлуулав.
Хөшөөг уран барималч Л.Гантөмөр, Т.Даваасамбуу нар бүтээсэн бөгөөд орчин үеийн залуусын сэтгэхүйн онцлогт зохицуулан чөлөөт хэв маягийг оруулж өгснөөрөө онцлог гэдгийг уран бүтээлчид онцолж байлаа.

Нийслэлд нийт 230 гаруй хөшөө дурсгал, түүхт газрууд байдаг аж. Үүнээс хувь хүний болон тэмдэглэлт үйл ажиллагаатай холбоотой 80, хот чимэглэлийн зориулалтаар бүтээсэн 80 гаруй уран баримал, хөшөө байгаа юм. Үүний дийлэнхийг хуучны барилмал эзэлдэг хэмээн Нийслэлийн Засаг дарга С.Батболд онцлов.

Тэрбээр, “Дэлхийн томоохон хотууд түүхэн хөшөө дурсгалаас гадна хүмүүсийн анхаарлыг татахуйц, амьдралд ойр уран баримлаар баян байдаг. Бид ч нийслэлээ орчин үеийн хот болгон хөгжүүлэхийн тулд өгүүлэмж, утга агуулга сайтай, орчин үеийн уран баримлаар гудамж талбайгаа чимэх нь зөв. Энэ ажлыг цаашид ч үргэлжлүүлнэ. Нөгөөтэйгүүр бид нийслэлийнхээ түүхэн газруудыг хадгалж, хамгаалж үлдэхэд анхаарах ёстой. Нийслэлийн иргэдийн зүгээс түүхийн дурсгалт барилга, байгууламжийг буулгах, өөрчлөхийг ихээхэн эсэргүүцдэг. Тиймээс бид түүхийн дурсгалт барилга байгууламж, хөшөө дурсгал хийгээд гудамж талбайг засч тохижуулан, орчин үеийн шийдэлтэй уялдуулахад анхаарах болно” гэлээ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр