Ахмадууд хоёр төрлийн шинжилгээг хөнгөлөлттэй үнээр өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-10-29 12:36:21
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/  Аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй “Ач санах” дэд хөтөлбөрийн хүрээнд Нийгмийн бодлогын хэлтэс, Медипас эмнэлэгтэй хамтран 1000 ахмадыг хөнгөлөлттэй үнээр ходоод болон улаан хоолойн үзлэг шинжилгээнд хамруулж байна.
Нийт 88.000 төгрөгөөр хийгддэг уг шинжилгээний 50 хувийг Медипас эмнэлэг, 25 хувийг аймгийн ЗДТГ, үлдсэн 22.000  төгрөгийг ахмадууд өөрсдөө төлж байгаа юм. Тодруулбал, баг тус бүрээс 40 иргэн  эрүүл мэндийн үзлэгт хамрагдана. Үзлэгт хамрагдах иргэд “Ахмадын холбоо”-оос “Эрхийн бичиг” бичгээ авч  шинжилгээнд орж байгаа юм.
Манай улс ходоодны хорт хавдрын өвчлөлөөрөө 100 мянган хүн ам тутамд 37 тохиолдож байгаа нь дэлхийд эхний хоёрт бичигдэж байна. Харин Орхон аймагт энэ үзүүлэлт 55 байдаг ажээ. Иймд уг өвчнийг эрт илрүүлэхийн тулд дээрх хоёр төрлийн шинжилгээ хийлгэх шаардлагатай байдаг гэнэ.
Б.Оюун-Эрдэнэ
 
相关新闻