"Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн”-д нүүдэлчин Монголын соёлыг таниулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын Аялал жуулчлалын хөгжлийн төв, “МИАТ” ХК, “Жуулчин” ХХК, “Нью жуулчин турс” ХК, “Let’s Travel” зэрэг аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага энэ сарын 27-30-нд “Тайпэйн Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн-2017”-д оролцож, Монгол орны аялал жуулчлалын салбарыг сурталчлав.
Монгол Улсын Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал Б.Пүрэвжав, “Аялал жуулчлал бол манай улсын гурван том үйлдвэрлэлийн салбарын нэг юм. Монгол Улсын Засгийн газрын зүгээс аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хөтөлбөрийг идэвхтэй хэрэгжүүлж байгаа. Одоогийн байдлаар жил бүр Монгол оронд 500 гаруй мянган гадаадын жуулчид аялж жуулчилдаг бөгөөд цаашид нүүдэлчин соёл, уламжлал, байгалийн үзэсгэлэнт өнгө үзэмжээрээ илүү олон жуулчинг татаж, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх боломжтой. Ойрын хугацаанд жуулчдын тоог 2-3 дахин нэмнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
Үзэсгэлэнгийн үеэр нээсэн Монголын аялал жуулчлалын павильоныг гаргах ажлыг Монгол Улсын Аялал жуулчлалын хөгжлийн төв, МҮХАҮТ-ын харьяа Аялал жуулчлалыг хөгжүүлэх зөвлөлөөс хамтран зохион байгуулж, үзэсгэлэнд оролцогч байгууллагууд зөвшилцсөний үндсэн дээр энэ удаа “Унаган төрхөөрөө хадгалагдаж буй нүүдэлчин Монгол” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Үзэсгэлэнгийн үеэр Монголын үндэсний уламжлалт хэвийн боовоор таваг зассан агаад Тайваньд суралцаж буй Монгол оюутнууд үндэсний дээл өмсөн, зочидтой дурсгалын зураг авхуулан, үзэсгэлэнг үзэж сонирхож буй зочдод нүүдэлчин Монгол түмний найрсаг зочломтгой соёлыг таниулан, сурталчлав.
Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Ноён Хуан Гуо Рун хэлсэн үгэндээ “Монгол Тайвань хоёр орон нь өөр өөрийн өвөрмөц онцлогтой. Хоёр талын аялал жуучлалын салбарынхан харилцан туршлага солилцож, хамтран ажиллаж, Тайвань Монголын аялал жуучлалын салбарын хөгжлийг улам бүр гүнзгийрүүнэ гэж найдаж байна” хэмээв.