Хөрөнгийн биржийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нэмэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн бирж 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 218.4 сая ширхэг энгийн хувьцаа болох 21.8 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй болжээ. Учир нь Санхүүгийн зохицуулах хороо ээлжит хуралдаанаараа Хөрөнгийн биржийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 20.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулсан байна.
Дээрх хуралдаанаар зарим аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалтын менежментийн, үнэт цаасны брокерийн, банк бус санхүүгийн зээлийн, даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгожээ. Тодруулбал хөдөө аж ахуйн биржийн арилжааны нэг зуучлагчийн түдгэлзүүлээд байсан тусгай зөвшөөрлийг сэргээн, хадгаламж, зээлийн хоёр хоршоонд шинээр тусгай зөвшөөрөл олгож, есөн хоршооны зөвшөөрлийг сунгажээ. Түүнчлэн 2016, 2017 оны нийт долоон улирлын тайлан ирүүлээгүй, бүх гишүүдийн хурлаа дээрх хугацаанд огт хийгээгүй Өвөрхангай аймгийн “Онгийн харз” Хадгаламж зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн байна.
Мөн “Хос холбоо уул” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх, “Хай бриж кредит” ХХК-ийн факторингийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгож, “Цагаан ажнай ББСБ”, “Голбал профит ББСБ”, “Магнай лайшил ББСБ” ХХК-уудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэв.

Б.Заяа