Монголчуудын чихнээ 33 жил хоногшсон “Сэрсэн тал” дахин эгшиглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн шагналт, УГЗ, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Сэрсэн тал 33” уран бүтээлийн тоглолт ирэх сарын 13-нд Соёлын төв өргөөнд болно.
Түүний бүтээлүүдийн сор болсон "Сэрсэн тал" Монгол түмний чихнээ хоногшоод 33 жил болжээ.
Сэтгэл сэргээм энэ бүтээлээр нэрлэсэн тоглолтод дуучин Ч.Энхтайван, Г.Ариунбаатар, Ө.Уянга, Б.Эрдэнэтуяа нарын дуучид болон Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид, Үндэсний хөгжмийн их найрал бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож “Шаравын” хэмээх тодотголтой олон сайхан бүтээлийг эгшиглүүлэх юм.
Хөгжмийн зохиолч Б.Шарав “Сэрсэн тал” бүтээлээ 1984 онд Үндэсний хөгжмийн найралд зориулан бичсэн бөгөөд энэ аялгуу улс тунхагласны 60 жилийн ойгоор анх удаа 150 хүнтэй найрал хөгжимчид алдарт Ж.Чулууны удирдлагаар эгшиглүүлж байжээ.
Найрал хөгжмийнхөө аялгуунд зохиолч хурдан морь унаж, хөдөө өссөн бага нас, монгол наадам, тал нутгийн Монгол орон сэрж байгаа тухай, ард түмний хийж бүтээх зориг, эрмэлзэл сэргэж буйг тусгасан байдаг. Харин зохиолын нэрийг Улс тунхагласны 60 жилийн ойн баярын тоглолтын зохион байгуулагчид өгсөн аж.

Ж.Болор