Сурагчдын нэгдүгээр улирлын амралт маргааш эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт маргааш эхэлнэ.
Салбарын сайдын баталсан журмын дагуу ЕБС-ийн сурагчид хот, хөдөөгүй энэ баасан гарагаас долоо хоногийн хугацаатай амрах юм. Зарим жил нэгдүгээр ангийн сурагчид хоёр долоо хоног амарч байсан бол энэ жил нэг долоо хоног амарна. Харин хоёрдугаар улирлын амралтаар бага ангийн сурагчид гурван долоо хоног, дунд, ахлах ангийнхан хоёр долоо хоногийн хугацаатай амрах аж.

ЕБС-ийн сурагчдын хичээллэх, амрах хугацаа
Бүх ангийн сурагчид XI сарын 3-9-нийг дуустал 1 долоо хоног амарна.
Хоёрдугаар улирлын амралт
I-V ангийн сурагчид 12 дугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 18-ныг дуустал 3 долоо хоног амарна.
VI-XII ангийн сурагчид нэгдүгээр сарын 5-18-ныг дуустал хоёр долоо хоног амарна.
Гуравдугаар улирлын амралт
Бүх ангийн сурагчид 3 дугаар сарын 23-наас 4 дүгээр сарын 5-ныг дуустал хоёр долоо хоног амарна.
Зуны амралт
I-II ангийн сурагчдын хувьд 5 дугаар сарын 25-наас амарна.
III-V ангийн сурагчдын хувьд 6 дугаар сарын 1-нээс амарна.
VI-XII ангийн сурагчдын хувьд 6 дугаар сарын 7-ноос эхэлнэ.
Нэгдүгээр улирлын амралт /Аймаг, сум, тосгон, багийн сурагчдын/
Бүх ангийн сурагчид 11 дүгээр сарын 3-9-нийг дуустал нэг долоо хоног амарна.
Хоёрдугаар улирлын амралт
I-V ангийн сурагчид 12 дугаар сарын 29-нөөс 1 дүгээр сарын 11-нийг дуустал хоёр долоо хоног амарна.
VI-XII ангийн сурагчид 1 дүгээр сарын 5-11-нийг дуустал нэг долоо хоног амарна.
Гуравдугаар улирлын дундуур
Цагаан сарын амралт нэг долоо хоног үргэлжилнэ.
Гуравдугаар улирлын амралт
Бүх ангийн сурагчид гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 5-ныг дуустал хоёр долоо хоног /Бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг нэг долоо хоногийн өмнө эхэлж болно/ амарна.
Зуны амралт
I-II ангийн сурагчдын хувьд 5 дугаар сарын 25-наас амарна.
III-V ангийн сурагчдын хувьд 6 дугаар сарын 1-нээс амарна.
VI-XII ангийн сурагчдын хувьд 6 дугаар сарын 7-ноос эхэлнэ.
Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ