Хүүхдийн бүтээлийн уралдаанд Н.Мандалын "Нууцын эрэлд" жүжиг тэргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас баталсан “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу БСШУСЯ-наас зарласан “Хүүхдэд зориулсан уран бүтээлийн XI уралдаан"-ы дүн гарлаа.
Энэхүү уралдаан нь орчин үеийн хүүхдийн нас сэтгэхүй, гоо зүйн онцлогт тохирсон тайз дэлгэцийн бүтээл туурвих, эх дэлхийгээ хайрлах ухамсартай, ёс суртахуунтай иргэнийг төлөвшүүлэх зорилготой юм.
Уралдаанд 8 аймаг, нийслэлийн харьяаны 13-70 насны уран бүтээлч оролцож, драмын жүжгийн төрөлд 23, дуулалт жүжгийн төрөлд 16, бүрэн хэмжээний уран сайхны киноны төрөлд 20, олон ангит уран сайхны киноны төрөлд 4, нийт 56 зохиол ирсэн юм.
БСШУСЯ-ны сайдын тушаалаар томилогдсон мэргэжлийн зөвлөлийн гишүүд батлагдсан удирдамж, бүтээлд тавих шаардлага зэргийг үндэслэн бүтээлүүдийг шалгаруулав.
Драмын жүжгийн төрөлд нэгдүгээр байрт Н.Мандалын “Нууцын эрэлд”, удаах байрт Г.Мишээлийн “Торнхилийн ой”, Дуулалт жүжгийн төрөлд нэгдүгээр байрт О.Сундуйгийн “Хонхот гөлчгийн адал явдал”, дэд байрт Д.Цэнгэнжавын “Би хэн бэ?”, Уран сайхны киноны төрөлд нэгдүгээр байрт Т.Номин-Эрдэнийн “Кибер сүлжээ”, дэд байрт Ч.Наранцэцэгийн “Сүүн хэлхээ”, Олон ангит уран сайхны киноны төрөлд нэгдүгээр байрт Б.Анармаагийн “Виртуал хүү UP”, удаах байрт П.Наранбаатарын “Мөрөөдлийн төгөл” бүтээл шалгарлаа.
Шалгарсан бүтээлүүдийг хэвлүүлэх болон цаашид тайз, дэлгэцийн бүтээл болгоход Нийслэлийн Соёл, урлагийн газраас анхааран ажиллах юм.

Ж.Болор