Канадын индиан угсаатны хөгжим бүжгийг монголчуудад толилуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Канад Улс тунхагласны 150 жилийн ой энэ жил тохиож буй.
Үүнтэй холбогдуулан Канадын Элчин сайдын яамны урилгаар Монголд айлчлан ирж буй Канадын уугуул иргэн уран бүтээлч Крис Дерксены “Cris Derksеn Trio” хамтлаг энэ сарын 9-нд 19 цагаас Улаанбаатар чуулгын тайзнаа тоглоно. Тоглолтыг "Хас" банк санхүүжүүлэн, Канадын Урлагийн зөвлөлийн дэмжлэгээр Монголын Урлагийн зөвлөл ба Канадын Элчин сайдын яам хамтран зохион байгуулах юм.
Тоглолтод “Cris Derksеn Trio” хамтлагийн виолончель хөгжимчин, хөгжмийн зохиолч Крис Дерксен, бүжигчин Нимки Осавамик, бөмбөрчин хөгжмийн зохиолч, продюсер Морган Доктор нар нийслэлийн Улаанбаатар чуулгын хөгжимчидтэй хамтран Канадын индиан угсаатны хөгжим бүжиг, Монголын үндэсний хөгжмийг орчин үеийн электрон хөгжимтэй хослуулан толилуулна.

Б.Туул