ОУВС-ын захирлуудын зөвлөл ирэх сард хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
mn_tuul@montsame.mn
2017-11-04 13:17:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОУВС-гийн Захирлуудын зөвлөл ирэх сард хуралдана.

Тус хурлаар ОУВС-гийн манай улсад ажилласан ажлын хэсгийн дүгнэлтийг авч хэлэлцэх аж. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд манай улсад хэрэгжсэн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн 1-2 дугаар шатны тайланг хэлэлцэх нь.
 

Сангийн Захирлуудын зөвлөлөөс хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, олон нийтэд мэдээлэх нь Монгол Улсын макро эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын өсөлтийн төлвийн талаар олон улсын хөрөнгө оруулагчид, зээлжих зэрэглэлийн байгууллагуудад нэн чухал мэдээ болох юм.

Мөн тус хөтөлбөрийг шат шатанд нь амжилттай хэрэгжүүлснээр эдийн засагт тулгарч буй хүндрэлийг амжилттай даван туулахаас гадна санхүүгийн хувьд улс орон өсөлт үзүүлэх боломж бүрдэнэ.

Б.Туул

相关新闻