Ерөөлч магтаалчдын улсын VII уралдаан болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, “Монголын ерөөлч, магтаалчдын төв” хамтран 10 жил тасарсан “Ерөөлч, магтаалчдын улсын VII уралдаан”-ыг энэ сарын 11-12-нд зохион байгуулахаар болов.
Тус уралдаан нь соёлын талаар баримтлах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол үндэстний соёлын биет бус өвийн өвөрмөц төрөл ерөөл, магтаалыг хадгалж хамгаалах, сэргээн хөгжүүлэх, хойч үедээ уламжлуулах, ерөөлч, магтаалчдыг тодруулан алдаршуулах сурталчлахад оршино.
Аймаг, нийслэл, дүүргийн Боловсрол, соёл, урлагийн газар тус бүр нэг ерөөлч, нэг магтаалч нийт 60 хүнийг орон нутгийн хэмжээнд шалгаруулж улсын уралдаанд оролцуулах ажлыг хариуцах юм. Уралдаанд 18-аас дээш насныхан оролцох боломжтой.
Оролцогчдын ур чадвар, авьяас билгийг харгалзан тус бүр дөрвөн ерөөлч, магтаалчийг шалгаруулан алт, мөнгө, хүрэл медаль, тусгай шагнал олгох аж.

Ж.Болор