“Өвгөд” сургалтын төвөөр хөгжлийн бэрхшээлтэй 30 хүүхэд тогтмол үйлчлүүлдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Мөрөн хотын “Өвгөд” сургалтын төвд хөгжлийн бэрхшээлтэй 64 хүүхэд бүртгэлтэй ч өдөр бүр 30 хүүхэд тогтмол үйлчлүүлж байна.
Тус аймгийн хэмжээнд 1971 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг гэсэн тоон үзүүлэлт байдаг боловч тус хүүхдүүдэд чиглэсэн 2 төв үйл ажиллагаа явуулж байна. Сурагч хүүхдүүд тус төвд ерөнхий эрдэм гүйцээх хичээл, хэл заслын хичээл, нөхөн сэргээх эмчилгээнд хамрагддаг бөгөөд хичээл нь гүйцсэн тохиолдолд энгийн хүүхдүүдтэй хамт сумынхаа ерөнхий боловсролын сургуульд шилжин суралцдаг гэнэ. Тус төвийн үйл ажиллагаатай Хөвсгөл хөгжил сангийн тэргүүн Л.Мөнхбаатар танилцаж хүүхдүүдэд 500 мянган төгрөгийг сэтгэлийн бэлэг болгон гардууллаа.
Б.Гантуяа