Шинэ сургууль ахлах сургуулийн хэв шинжээр ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Мөрөн хотод шинээр баригдаж энэ сард ашиглалтанд орох 640 хүүхдийн сургуулийг ахлах сургуулийн стандартаар ажиллуулах чиглэлийг Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас өгчээ.
Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд сургуулийн өмнөх, бага, суурь боловсролын сургалтын цахим хөтөлбөр батлагдан үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа бөгөөд энэ хичээлийн жилд ахлах ангийн сургалтын хөтөлбөрийг боловсруулан үндэсний лаборатори сургууль дээр турших ажил хийгдэж байгаа аж. Мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах чадвартай, ирээдүйд эзэмших мэргэжлийн суурь баримжаатай зөв монгол хүүхэд төлөвшүүлэхийн тулд ахлах ангийн сургалтын хөтөлбөрийг суралцагчид шинжлэх ухааны үндэс, судалгааны аргыг эзэмших, иргэний болон нийгмийн үнэт зүйл бие даан суралцах, бүтээлчээр насан туршдаа суралцах чадварыг хөгжүүлэх бодлого баримталж байгаа учраас шинээр ашиглалтанд орох сургуулийг ахлах сургуулийн хэв шинжээр ажиллуулах саналыг аймгийн удирдлагуудад хүргүүлжээ.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа