“GUYS” хамтлагийн А.Төгсбаярын шинэ бүтээл сонсогчдод хүрч эхлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн орон зай, үзэгч, сонсогчтой “GUYS” хамтлагийн 20 жилийн ой энэ онд тохиож буй.
Тэртээ 1997 онд “Хөөрхөн охин”, “Эмзэгхэн хайр”, “Хайрын бүжиг” зэрэг дуугаараа алдаршиж, өнөөг хүртэл сонсогчдын сонсох дуртай тус хамтлагийн гишүүд ойдоо зориулан өөрсдийн бие даасан уран бүтээлээр бэлэг барьж байна. Хамтлагийн гишүүн М.Мягмар өөрийн бүтээлээ үзэгч олондоо хүргээд байгаа бол энэ долоо хоногоос эхлэн А.Төгсбаярын “Орчлонг чимсэн цэцэг” бие даасан уран бүтээл цацагдаж эхэллээ. Тэр даруйдаа сонсогчдоосоо магтаалын үг хүртэж буй дууны үг, аяыг тэрбээр өөрөө зохиожээ. Нэг өдрийн дотор таван мянган хүнд цахимаар хүрсэн уран бүтээлийнхээ араас дахин хэд хэдэн уран бүтээлийг хүргэнэ гэдгийг дуучны зүгээс хэлж байна.

Ж.Болор