Монгол, Японы сонгодог урлагийн төлөөлөл хамтарч тоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд УДБЭТ-ын гоцлол дуучид, симфони найрал хөгжим, Японы нэрт төгөлдөр хуурч Кайсэ Кёокотой хамтран “Сонгодог урлаг Азид: Монгол ба Япон” тоглолтыг энэ 09-нд толилуулахаар болжээ.
Тоглолтыг БСШУСЯ, Японы Шизоуку мужийн дэмжлэгтэй зохион байгуулж байна. Тоглолтод урилгаар дэлхийн сонгодог урлагийн талбарт эх орныхоо нэрийг цуурайтуулж яваа Монгол Улсын Соёлын элч, дэлхийн тэргүүн баритон МУГЖ Э.Амартүвшин, Европ дахинд ”Турандот”-ийн дүрээр алдаршсан Болгарын дуурийн театрын гоцлол дуучин Д.Баясгалан нар оролцож үзэгчиддээ дахин бэлэг барих юм. Тэд өнгөрсөн амралтын өдрүүдэд алдарт Ж.Пуччинигийн “Тоска” дуурийн гол дүрийг амилуулж, үзэгчиддээ гайхамшигт нэгэн үдшийг бэлэглэсэн билээ.
Сонгодог урлаг хэдийгээр Ази тивд залуу урлаг боловч Азийн орнууд, тэр дундаа Монгол, Солонгос, Япон орноос сонгодог урлагийн гайхамшгийг судлан, мэргэшиж, дэлхий дахинаа од болон гялалзаж байгаа олон уран бүтээлч төрөн гарч буйг урлаг судлаачид хэлж байна.

Ж.Болор