Айтүүлс ХК зургаан хоногт 959 сая төгрөг босгожээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Айтүүлс ХК 1.3 тэрбум төгрөгийн IPO гаргаад зургаан хоногт 74 хувь буюу 959 саяыг босгожээ.
Мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Айтүүлс” ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалга энэ сарын 1-10-ныг хүртэл үргэлжлэх юм.
Интернетийн технологид суурилсан дата төвийн үйлчилгээ болон домэйн нэрийн бүртгэл, и-мэйл зэрэг 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг цогцоор нь үзүүлж буй Айтүүлс ХК нь мэдээлэл технологийн салбарт анхны “IPO”-г гаргаж буйгаараа онцлогтой.
Тус компани олон улсын TIER III стандартыг хангасан газар зүйн нөөц дата төвийн паркийг Дархан хотод байгуулахаар ажиллаж буй бөгөөд уг төвийг барихад шаардлагатай 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгийг нийт хувьцааныхаа 38.86 хувиас босгохоор IPO гаргасан нь энэ юм. Тус компани нэгж бүр нь 100 төгрөгийн үнэ бүхий 13 сая 387 980 ширхэг энгийн хувьцаа гаргажээ.
Айтүүлс ХК дээрх хувьцаанаас татан төвлөрүүлэх хөрөнгөөр паркийн барилга, дэд бүтэц, тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулах юм байна.

Б.Заяа