"Улсын их дэлгүүр”-ийн хувьцааны ханш 8.26 хувиар унажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 32 хувьцаат компанийн 122 558 ширхэг хувьцаа арилжсанаас 19 компанийн хувьцааны ханш өслөө. Ингэснээр 11 компанийн хувьцааны ханш буурсан бол хоёр компанийн хувьцааны ханш тогтвортой байв.
Үүнээс "Авто импекс" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15 хувиар өссөн бол "Улсын их дэлгүүр” ХК-ийн ханш хамгийн өндөр буюу 8.26 хувиар унажээ.
Мөн өдөр "MSE ALL" индекс 1,152.97 нэгж болж 0.03 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 256 тэрбум 91 сая 924 мянга болов.