Сурагчдын амралтад зориулсан үзвэрийн хуваарь
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЕБС-ийн I улирлын амралтыг тохиолдуулан тоглож буй үзвэрийн хуваарийг хүргэж байна.
“Гайхамшигт циркийн тоглолт” Монголын Үндэсний циркт

Монголын Үндэсний циркт энэ сарын 4, 5-нд 15.00 цагаас “Гайхамшигт циркийн тоглолт” болно. Тоглолтод Монголын жүжигчдийн олон улсад тоглодог шилдгийн шилдэг үзүүлбэрүүд багтжээ. Тухайлбал, “Монте Карло” тэмцээний шагналт акробатын үзүүлбэр, дэлхийд цөөхөн тоглосон амь дүйсэн агаарын цагираг, аварга могойн үзүүлбэр болон олон жилийн дараа дахин тоглож буй хүнд жин, хүч тамирын гайхамшигт үзүүлбэр, хүүхэд багачуудын хайртай алиалагч, хачирхалтай илбийн үзүүлбэр гэх мэт нүд хужирлам олон сайхан үзүүлбэрүүдийг толилуулах юм.
Тасалбар нь 6000 төгрөгөөс эхлэх бөгөөд циркийн тасалбар түгээгүүр болон 1900-1950 лавлахаар үнэгүй хүргүүлэх боломжтой. Мөн UNITEL-ийн хэрэглэгчид циркийн тасалбар түгээгүүрээс 100GG-ээр нэг тасалбарыг 50 хувь хямдралтай худалдаж авах боломжтой.

Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа “Том хамарт одой” жүжиг

Сурагчдын амралтад зориулан Монгол Улсын Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид өдөр бүр "Том хамарт одой" жүжгийг 14.00 цагаас тоглож байна. Мөн энэ сарын 9-нд "Алтан залаат азарган тахиа" жүжгийг үзэгчдийн хүсэлтээр нэг удаа тоглохоор болжээ. Тасалбар нь 5000 төгрөгийн үнэтэй байх юм.
“Ижил хоёр ботго” хүүхдийн дуулалт жүжиг ҮУИТ-ын тайзнаа

Монгол Улсын Үндэсний урлагийн их театр /ҮУИТ/-ын уран бүтээлчид “Ижил хоёр ботго” хүүхдийн шинэ уран бүтээлийг энэ сарын 5,6,7,8,9-нд тайзнаа тоглоно. Энэхүү бүтээлээр бид Монгол ёс заншил ямар үнэ цэнэтэй байдаг вэ, адгуус амьтныг дуу хуурын эгшгээр уярааж болдог сайхан ёс заншил зөвхөн Монголын ард түмэнд байдаг юм шүү гэсэн санааг илэрхийлэхийг зорьжээ.
Ж.Болор