Т.Дэлгэрмөрөн "Наян булгийн чулуу" тоглолтоо толилуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын рок поп урлагийн салбарт өөрийн өнгө төрх, орон зайг “Номин талст” хамтлагаас эхлэн бие даасан уран бүтээлээ тасралтгүй туурвиж буй "Морин хуур" наадмын Гран при шагналт, Пентатоник наадмын шагналт, Алтан микрофон наадмын шилдэг дуучин МУСТА Т.Дэлгэрмөрөн “Наян булгийн чулуу” тоглолтоо энэ сарын 17-нд Монгол Бөхийн өргөөнөө үзэгчдээ өргөн барихаар боллоо.
2006 онд “Амин зүрх”, 2007 онд “Дэлхий ээж”, 2008 онд “Тэнгэрийн бүсгүй” тоглолтоо толилуулж байсан тэрбээр 10 жилийн дараа өөрийн төрсөн өдрөөрөө ийнхүү уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ дахин уулзах гэж байна.
Тоглолтод ҮУИТ-ын Үндэсний их найрал, бүжигчид, Баянмонгол джаз оркестр, ХДБЭЧ-ын найрал дуучид, СУИС-ийн уртын дуучид, Ардын жүжигчин А.Долгор, МУГЖ С.Ганзориг, Х.Лхагвасүрэн, Т.Баясгалан, Хар сарнай хамтлагийн дуучин С.Амармандах , СТА дуучин Х.Мөнгөнцэцэг, “Жонон” хамтлаг оролцоно.

Ж.Болор