Парист болсон халдлагад Монгол хүн өртсөн гэх мэдээлэл ирээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-11-14 13:34:58

Францын нийслэл Парис хотноо болсон халдлагад одоогоор Монгол хүн өртсөн гэх мэдээлэл ирээгүй байна хэмээн Гадаад хэргийн яамнаас мэдэгдлээ.

ГХЯ-ны Консулын газрын дарга Б.Болд ярихдаа, “Франц улсад 4500 гаруй монгол иргэн оршин суудаг бөгөөд үүний 2000 орчим нь Парист амьдардаг. Халдлага болсон 11 дүгээр дүүрэгт цөөнгүй монгол иргэн амьдардаг бөгөөд  ЭСЯ-нд хандсан хүн одоогоор алга. Франц улс дахь Монгол Улсын элчин сайдын яам тэнд амьдарч буй  Монгол иргэдтэй утсаар холбогдож, мэдээлэл авч байгаа. Манай яамнаас  халдлагатай холбоотой мэдээллийг  шуурхай өгнө”гэв.

Францын нийслэлд буу болон тэсрэх бөмбөгтэй халдлага дараалан гарсны улмаас одоогийн байдлаар 153 хүн амиа алджээ. ҮҮнтэй холбогдуулан Франц улсад онц байдал зарлаад байна.

Б.Заяа

相关新闻