“Хяналт шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээ эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-11-08 17:45:15
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт хүрээлэн буй орчны эсрэг болон мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой “Хяналт шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж эхлээд байна.
Энэ үеэр Гурванбулаг, Хишиг-Өндөр, Могод сумын нутаг дэвсгэрт хөдөлгөөнт пост, Бүрэгхангай сумын Туул голын гүүр, Баяннуур сумын замын хяналтын постыг байнгын ажиллуулахаар болжээ. Мөн Орхон аймаг руу чиглэсэн түлшний модны хяналтыг сайжруулахаар эргүүл, пост ажиллуулж, хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллахыг тус аймагтай хил залгаа сумын Засаг дарга нарт даалгаад байна.
Өвлийн улирал эхэлж түлээ түлш, идэш хоол бэлтгэх үеэр байгаль орчны эсрэг гэмт хэрэг, малын хулгай ихэсдэг учир энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох зорилгоор энэ нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, хууль хяналтын байгууллагын хамтарсан ажлыг хэсгийг томилоод байна.
М.Батжаргал
相关新闻