Н.Айшолпан: Би кинонд тоглож, жүжиглэж чадахгүй гэж айж байсан
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн 28 оронд нээлтээ хийсэн The Eagle Huntress буюу “Бүргэдчин охин” уран сайхны киноны гол дүрийг бүтээж олонд алдаршаад буй Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын “Зайяед” сургуулийн 11-р ангийн сурагч Айшолпан Нургаевтай цөөн хором ярилцлаа.
-Юуны өмнө эх орныхоо нэрийг гаргаж, олон улсад таниулж яваад баяр хүргэе. "Бүргэдчин охин" кинонд тоглох саналыг анх хэрхэн тавьсан бэ?
-Анх Баян-Өлгий аймагт болсон Бүргэдийн баярын үеэр Израилын гэрэл зурагчин Ашер Свиденский гэж хүн миний зургийг аваад явсан. Дараа нь зун Отто белл гэж хүн ирээд бид нарт кинонд тоглох санал тавьж байсан. Тэр үед би кинонд тоглож, жүжиглэж чадахгүй гэж бодож байсан. Тэгтэл аав ээж маань зөвшөөрөөд тоглох болсон юм.
-Зураг авалтын үед хэцүү зүйл гарч байв уу? Хэр удаан үргэлжилсэн бэ?
-Тийм ч их хэцүү байгаагүй. Гэхдээ кино хийсэн хүмүүст хэцүү зүйл гарч байх шиг байсан. Кино зураг авалт нийтдээ 2 жил гаруй үргэлжилсэн.
-Киноны гол дүрийг маш амжилттай бүтээж чадсан байсан. Өмнө нь бүргэд сургаж байсан уу?
-Багаасаа эхэлж бүргэдтэй хамт өссөн болохоор их ойрхон байдаг. Ах маань бүргэдчин байсан юм. Намайг 10 настай байхад ах цэрэгт яваад бүргэд нь үлдэж, би аав ээжээсээ бүргэдийг нь барихыг хүсч, тэд маань зөвшөөрсөн. Түүнээс хойш бүргэд барьж байна.
-Кино нь үнэхээр сонирхолтой болж, дэлхийн олон орны үзэгчдэд хүрэх боллоо. Бас нэр хүндтэй шагнал хүртсэнд монголчууд бүгд баяртай байгаа?
-Миний хувьд мөн маш их баяртай байгаа. Кино маань 28 оронд нээлтээ хийсэн. Бас 11 дүгээр сарын 2-нд -АНУ-ын Нью-Йорк хотноо болсон Азийн нийгэмлэгийн их наадмаас "Game Changer" буюу “Ази тивийг өөрчлөгч иргэн” хэмээх шагналыг авлаа. Үнэхээр баяртай байна.
-Олон сургуулиас урилга ирж байгаа гэсэн. Алийг нь сонгох бодолтой байна?
-Кинонд тоглосны дараа Харвард, Лондон, Канад, Астанагийн их сургууль гээд олон газраас урилга ирсэн. Гэхдээ би АНУ-ын Харвардын их сургуульд суралцахыг мөрөөдөж байна.
-Жүжигчнээрээ цааш суралцах, үргэлжлүүлэх бодол байна уу? Ер нь ямар мэргэжилтэй болохыг хүсч байна вэ?
-Би эмч болохыг хүсдэг. Гэхдээ одоогоор мэргэжлээ сонгож чадаагүй л байна. Жүжигчнээр ч суралцаж магадгүй.

Н.Гантуяа