"Ичүүргүй хосууд" жүжгийг "Монгол туургатан театр"-ын тайзнаа тоглоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. “Монгол туургатан” театрын жүжигчид Оросын нэрт зохиолч Сергей Беловын “Ичгүүргүй хосууд” жүжгийг удахгүй үзэгчдийн хүртээл болгох гэж байна.
Тус театрын драм ангийн уран бүтээлчид шинэ жүжгээ үзэгчдэд хүргэхээр бэлтгэл ажилдаа хэдийнэ оржээ.
Элэглэл бас хөгтэй хайр дурлалын түүхийг өгүүлэх тус уран жүжгийг найруулагч Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуягийн орчуулгаар үзэгч олондоо хүргэх бөгөөд зөвлөх найруулагчаар Ч.Ганхуяг, ерөнхий найруулагчаар Д.Цэрэнчимэд нар ажиллах юм.
“Тайзны уран бүтээлийг үзэгчдэд хүргэхэд хамгийн багадаа сар гаруй хугацаа шаарддаг. Олон уран бүтээлчдийн хүч хөдөлмөр шингэсэн учир тайзны бүтээл хэзээд үзэгчдийн сэтгэлд хоногшдог юм” гэдгийг тус жүжгийн найруулагч Д.Цэрэнчимэд онцолж байлаа.

Т.Төмөр